Нийслэлийн утааг бууруулж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хан-Уулчууд талархал илэрхийлэв Нийслэлийн утааг бууруулж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хан-Уулчууд талархал илэрхийлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн утааг бууруулж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хан-Уулчууд талархал илэрхийлэв

2021 оны 5 сарын 26

Arslan.mn

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн монгол” уриатай сонгуулийн сурталчилгаа Хан-Уул дүүрэгт үргэлжилж, иргэд сонгогчидтой уулзлаа.  

Нэр дэвшигч У.Хүрэлсүх  “Хан-Уул дүүргийнхэндээ  энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулийн кампанит ажил үргэлжилж байна. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаад ирлээ. Зуншлага сайхан болох шинжтэй, орон нутагт сайхан байна.  Ардын хувьсгалын 100 жил бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн зуун юм.  Залуус аа, бидний ээж аав, өвөг дээдэс бидний төлөө  амьдарч,  энэ улсыг өдий зэрэгтэй болгосон хүмүүс гэдгийг бодож, түүхэн замналаа эргэж нэг санаж сэхээрэх хэрэгтэй. Иймээс өнөөдөр ахмад буурлууддаа талархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна.

Шударга ёс тогтсон нийгэмд хүн хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл ханамжтай, сэтгэл амар амьдардаг. Шударга нийгмийн төлөөх ардчиллыг Монголын ард түмэн авчирсан. Задарсныг нь дардаг, ядарсныг нь энэрдэг төртэй байх ёстой. Хуульд захирагддаг төр байх ёстой. Би өмнө нь шударга ёсонд үргэлжлэл бий гэж хэлж байсан. Шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлдэг байдлыг бид халах ёстой. Монгол хүн байгалийн баялгийг хүн бүр хүртэх учиртай. Салхитын ордоос ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг ихээхэн тэмцэл хийж байж эргүүлж авсан. Ингэснээр ард иргэдийнхээ орон сууцны дулаан, цахилгаан, усны мөнгийг төрөөс төлж байна. Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Намайг Ерөнхий сайд болоход гурван хүнд асуудал байсан. Тодруулбал, утаа, 3 ээлжийн сургууль, цэвэрлэх байгууламжийн асуудал. Хоёр жилийн хугацаанд утааг бид 50 хувиар бууруулж чадсан. Цаашид утааг 80 хүртэлх хувиар бууруулах боломж  байгаа.

Бид шинээр 280 сургууль, 117 цэцэрлэг байгуулсан. Одоо азын сугалаагаар сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургадаг байдал ард хоцорч байна. Сэтгэл гаргаж ажиллавал болдог юм байна. Нийслэлд 240 мянган айл гал түлж амьдарч  байгаа. Сайжруулсан түлшний үнийг 70 хувь бууруулж, 930 төгрөгөөр худалдаалж байгаа нь иргэдэд том дэмжлэг болсон.

Цаашид төр Оюутолгойн гэрээг  сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой. Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх хэрэгтэй. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг Оюутолгойн захиралд тусгайлан уулзахдаа маш ойлгомжтой хэлсэн  хэмээн онцоллоо.
 


Хан-Уул дүүргийн сонгогчид “Мөрийн хөтөлбөрийн боловсролын чиглэлийн заалтуудыг чухалчилж байна. Мөн ЖДҮ-ийн зээл яг хэрэгтэй хүмүүстээ хүрч эхэллээ. Энэ нь үйлдвэрлэл хөгжих боломжтой болж байна. Цаашлаад сүүлийн хоёр жил  утаа эрс буурсан гэдгийг хэлж, гэр хорооллыг орон сууцжуулах талд анхаарч,  төрөөс урьдчилгаа төлбөрийг бууруулж байгаа нь маш зөв. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх нь Хан-Уул дүүргийнхний амьдрах орчныг сайжруулж байгаа хамгийн том дэвшил” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн төв штаб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
627291
3 эможи
keyboard_arrow_up