COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны ХУВААРЬ

админ
2021 оны 5 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов тогтоох тогтоолыг УИХ 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан байдаг.  Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) 2021 оны 2 дугаар сарын 5 –нд хуулийн дагуу 06 тоот тогтоол гаргасан. Тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг  баталжээ. 

Хавсралтад заасан сонгуулийн тойрог, хэсгийн хороо, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах ажлыг хуулийн заалт тус бүрээр төлөвлөсөн ёсоор цагийн хуваариар СЕХ хийж гүйцэтгэж байгаа юм байна. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хуульд “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна”. (33.1) гэж заасны дагуу  эхлээд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт:

  • мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
  • уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
  • зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
  • иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
  • ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
  • Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал;
  • улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал зэрэг зүйл оруулахыг хориглосон байна.

Мөн “Нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад санал авах өдрөөс 37-гоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. 

Үндэсний аудитын газар энэ сарын 5-ны дотор дүгнэлт гаргах ёстой. Үндэсний аудитын газар гаргасан дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлнэ. 

СЕХ түүн дээр түшиглэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авна. Хүлээн авсан баримт бичгийг нягтлаад 3 хоногийн дотор тогтоол гаргана.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд баримт бичгийн зөрчлийг арилган (2021.5.10-ны дотор) дахин бүртгүүлэх боломжийг хуульд суулгажээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нарт үнэмлэхийг гардуулсан (2021.5.24)-ний дараа Монгол улсын Ерөнхийлэгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, 2021.6.7-нд өндөрлөнө.

Санал хураалт 6 дугаар сарын 9-ний өдөр өглөөний 07 цагаас үдшийн 22 цаг хүртэл үргэлжилнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626453
0 эможи

keyboard_arrow_up