Б.Сарантуяагийн тайзнаа дуулсан 40 жилийн түүх Төв цэнгэлдэхэд эгшиглэнэ

Монголын рок, попын ертөнцийн хатан хаан гэгддэг Б.Сарантуяа уран бүтээлийнхээ 40 жилийн ойд зориулсан бие даасан “Хайрын бурхан” супер тоглолтоо 2026 оны зургаадугаар сарын 6-нд хийхээр болжээ.
Тэрбээр энэхүү тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулах бөгөөд амьд хөгжмийн сүр хүч, тайзны шинэ шийдэл, олон хит дуу, дурсамж дүүрэн агшнуудыг нэгэн үдэш үзэгч фенүүддээ хүргэхээр бэлтгэж байгаа аж.
“Хайрын бурхан” тоглолт нь зөвхөн нэгэн тоглолт бус, Б.Сарантуяагийн тайзнаа дуулсан 40 жилийн түүх, Монголын рок поп урлагийн хөгжил, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгтгэсэн томоохон шоу болохоороо онцлог юм. Зохион байгуулагчдын мэдээлснээр тоглолтод тусгай найруулга, шинэ уран бүтээлийн шийдлүүд багтах бөгөөд үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэхээр төлөвлөжээ.
Түүний “Сэтгэлийн хөг”, “Аргагүй амраг”, “Би чамд хайртай”, “Хайрын бурхан” зэрэг олон арван хит дуу энэ үдэш эгшиглэх хүлээлттэй байна.
Поп дивагийн 40 жилийн ойн энэхүү тоглолт нь 2026 оны онцлох хөгжмийн үйл явдлуудын нэг болж, олон мянган фенүүдийг нэгэн дор цуглуулах нь гарцаагүй хэмээн урлагийнхан онцолж байна.
“Хайрын бурхан” Live Concert
2026.06.06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд
Тасалбарыг:
Shoppy.mn, Portal.mn, Ticket.mn болон eventx.mn
Цахим тасалбар авах:
