“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Б.Болор Энэтхэг улсыг зорилоо “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Б.Болор Энэтхэг улсыг зорилоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Б.Болор Энэтхэг улсыг зорилоо

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо албан ёсоор 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр эхлэх гэж байна.

Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог энэхүү тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.

Б.Болор нь Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. 

“Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654812
0 эможи

дэмжигч
2024-02-19 15:33
амжилт хүсье.
keyboard_arrow_up