Женни, Жисү нар BLACKPINK-ээс өрх тусгаарлана
2023 оны 9 сарын 25
Солонгосын алдарт BLACKPINK-ийн YG агентлагтай хийсэн гэрээ өнгөрсөн сард дуусгавар болсон билээ. Гэрээ дуусаж буй энэ үед агентлаг болон хамтлагийн гишүүдийн дунд гэрээ сунгах талаарх асуудал олны анхаарлыг татаад байсан.
Тэгвэл Женни, Жисү, Лиса нар бүгд YG Entertainment-ийг орхиж, зөвхөн Руже тус агентлагтаа үлдэнэ гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр хамтлагийн гишүүд болох Женни, Жисү нар тус тус өөрсдөө бие даасан агентлаг байгуулж байгаа гэх мэдээллийг News 1-ээс гаргалаа.
Энэ талаар YG агентлагаас “BLACKPINK-ийн гэрээний сунгалт болон ирээдүйн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл тодорхой болоогүй байгаа” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651176
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: