Б.Барслхагва: Яг л хүүхэд байхдаа зуслангаас гэрлүүгээ буцахдаа авдаг байсан гунигтай мэдрэмж төрж байна
Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагвын дүр бүтээсэн Японы “Vivant" киноны сүүлийн анги өчигдөр цацагджээ.
Энэ талаар жүжигчин Б.Барслхагва өөрийн цахим хуудастаа "Японд очиж тоглосон киноны маань сүүлийн анги өчигдөр гараад дууслаа.
Яг л хүүхэд байхдаа зуслангаас гэрлүүгээ буцахдаа авдаг байсан гунигтай мэдрэмж төрж байна. Дассан найзууд, хөөр баяр дүүрэн байсан өдрүүдээ санаад гуниг төрдөг шүү дээ. Анх зураг авалтын хувиараа хараад бүтэн есөн сарын ажил хэзээ дуусна даа гэж бодож байлаа. Гэтэл ингээд дуусчихлаа. Гайхамшигтай хүмүүстэй танилцаж нэг баг болон ажилалаа. Миний амьдралын мартагдашгүй нэг хэсэг байлаа. Японы алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж олон зүйл сурлаа. Япон хүмүүсийн бусдыг хүндлэх чанарыг биширсэн. Найруулагч Фүкүзава сан. Продюсер Ида сан, Огота сан болон Wayo Earth компаны захирал Окуна сан. Мөн Номадиа пикчерсийн продюсер Наранбат нартаа талархал дэвшүүлж байна. Мэдээж “VIVANT” киног шимтэн үзэж дуусгасан үзэгчиддээ маш их баярлалаа. Гайхамшигтай аялал байлаа" хэмээжээ.