Чингис хаан хамтлаг 24 жилийн дараа сонсогчдынхоо сонорыг мялаах гэж байна Чингис хаан хамтлаг 24 жилийн дараа сонсогчдынхоо сонорыг мялаах гэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Чингис хаан хамтлаг 24 жилийн дараа сонсогчдынхоо сонорыг мялаах гэж байна

админ
2023 оны 9 сарын 11

Arslan.mn

​Монголын рок попын ууган хамтлагийн нэг болох Чингис Хаан хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд 3 өдөр дараалласан тоглосноос хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны 9 сарын 16-ны хагас сайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын түмэн олны сонорыг мялаах гэж байна.

​Монгол улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхны авч байсан гавьяа шагналын өчүүхэн хэсгээс дурьдвал:

• “Монголын Рок шилдэг дуучин” 1997 онд Монголын рок, поп урлагийн Пентатоник дээд шагнал

• 1998 онд - Монгол Улсын Гавьяат Жүжигчин

• 2000 онд - Олимпын хорооны дээд шагнал “Алтан очир” шагнал

• 2005 онд - Hi-Fi records-ийн “Алтан цомог” шагнал

• 2007 онд - “Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь”, “Харийн нутагт давчдаад байна” зэрэг дуунуудыг нь үнэт бүтээл хэмээн үзэж “Монголын алтан дуу” шагнал

• 2018 онд “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал”

• 2021 онд Монгол Улсын Ардын Жүжигчин цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан дундаршгүй авьяастан юм.

​“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан жишээлбэл “Чингис Хаан дуулал”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутаг”, “Сайханаа”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд мөн МУАЖ А. Долгор, МУГЖ С. Амармандах, МУГЖ Д. Отгонжаргал нартаа хамтран “Эх орон”, Х. Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Лхавгасүрэн нартаа хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай “Нэг л уучилъя” дуунуудыг олны аманд аялагдаж, зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшуулсан юм.

​Тоглолтын ерөнхий зохион байгуулагч, найруулгыг On'пOff production ажиллаж байгаа юм. Үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү орж эхлүүлэх бөгөөд үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тойрон тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлэхээр зорьж байгаа болно.

21:00 “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 00:00 цагт өндөрлөх юм.

Тоглолтонд урилгаар:

​МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Nicitonхамтлаг, МУГЖ Ж. Алтанцэцэг, МУГЖ С. Наран, СТА С.Сэрчмаа, Хар сарнай хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө.

Лавлах утас: 1900-1950, 8583-6464

Тасалбарыг Ticket.mn-ээр захиалах боломжтой мөн 1900-1950 захиалан үнэгүй хүргүүлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650675
1 эможи

keyboard_arrow_up