Жүжигчин С.Баттулга: Тэр нэг балай авгай бол манай боловсролын бугалсан “ИДЭЭ БЭЭР“ юм Жүжигчин С.Баттулга: Тэр нэг балай авгай бол манай боловсролын бугалсан “ИДЭЭ БЭЭР“ юм
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин С.Баттулга: Тэр нэг балай авгай бол манай боловсролын бугалсан “ИДЭЭ БЭЭР“ юм

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Жүжигчин С.Баттулга өөрийн цахим хуудаснаа "Тээр жил Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путины тэтгэлэгт хөтөлбөр болж 200 оюутан Орос улсад шилэгдэн сурах болов" 

Эхний 50 хүүхэд аль дуртай хотод, аль дуртай сургуульд сурах эрх эдлэнэ гээд л их гоё нөхцөлтэй.

Миний төрсөн эгчийн охин энэ шалгалтанд хагас жил бэлдэж байгаад оров. Угаас хичээл зүтгэл сайтай охин толгой өндөр гарч ирж эхний 10т оров. Манай гэр бүл бөөн баяр хөөр болов. Зун өнгөрч намар дөхөөд ирэхэд миний эгч, дүү хоёр хувиар томилолтоо хөөцөлдөж яах, ийх билээ гэтэл боловсролын яамны мэрэгжилтэн авгай хариу алга гэсээр байгаад 9 сар хүргэв. Гэтэл манай дүүгийн өмнөөс өөр хүн тэтэглэгийг нь аваад сургуульд сурхаар явсан байдаг шүү.

Эгч дүү хоёр минь хэрүүл тэмцэл хийтэл Оросын элчин "бид хувь хүнтэй харьцахгүй ЯАМтай л харьцана" гээд халгаадаггүй. ЯАМ нь тэр нэг балай авгай "мээээдкү" гээд гүрийчихсэн. Тэгэж ингэсээр манай дүү сургуульгүй болов.

Доогтой нь би 7 сард телевиз үзэж байтал мэдээний доогуур урсдаг зараар "Путины тэтгэлэгт найдвартай явуулна" гэсэн зар урсаж байсныг нүгэл хурааж харж байж билээ. 

Угаас манай дүү толгой сайтай тул алдсан нэг жилээ англи хэлээ хөгжүүлж тофелийн шалгалт өгч Австралид тэтгэлэг авч сурхаар явсан. Одоо ч тэндээ ажиллаж амьдарч байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647314
2 эможи

иргэн.
2023-05-23 09:59
Тиймэрхүү хүмүүст гай болсон нөхдүүдэд лайг нь үүрүүлэх юмсан.
keyboard_arrow_up