Оросын тосгонд гал гарч, 134 байшин ШАТЖЭЭ Оросын тосгонд гал гарч, 134 байшин ШАТЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Оросын тосгонд гал гарч, 134 байшин ШАТЖЭЭ

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Оросын Сосьва сууринд гарсан гал түймэр 2000 кв.метр нутаг дэвсгэрийг хамарчээ. Гал сөнөөгчид оршин суугчдын орон байр, өмч хөрөнгийг сүйтгэж байгаа галыг унтрааж дийлэхгүй байгаа талаар ТАСС мэдээлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал их газрыг хамарч, унтраахад хүндрэлтэй байгаа бөгөөд Сосьва суурингийн 134 байшин, 32 барилга шатаж, 660 хүн орох оронгүй болж, хөрш Висим суурин руу гал оржээ. Мөн Таежный сууринд гал тархсны улмаас 21 байшин шатаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Гал сөнөөгчид гал унтраахаар ажиллаж байгаа ч 2000 квадрат метр хамарсан учраас хяналтаас гарсан гэж үзэн нэмэлт хүч татахаар болсон байна. Галын улмаас Сосьва сууринд оршин суугчдын орон байрнаас гадна эмнэлэг, сургууль, засан хүмүүжүүлэх газар шатжээ. Засан хүмүүжүүлэх газрын талбайд гал түймэр орсон тул 200 хоригдлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646533
0 эможи

keyboard_arrow_up