Реппер Tyga найз бүсгүй Аврил Лавинд $80 000 долларын зүүлт бэлэглэжээ Реппер Tyga найз бүсгүй Аврил Лавинд $80 000 долларын зүүлт бэлэглэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Реппер Tyga найз бүсгүй Аврил Лавинд $80 000 долларын зүүлт бэлэглэжээ

2023 оны 3 сарын 21

Arslan.mn

Реппер Tyga-г дуучин Аврил Лавинтай болзож байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй байсан ч хосууд саяхнаас харилцаагаа ил болгожээ. Тэд Парисын загварын долоо хоног тэргүүтэй томоохон арга хэмжээнүүдэд хамтдаа оролцох болсон байна.

Тэгвэл реппер Tyga найз бүсгүйдээ зориулан 80000 ам.долларын үнэ бүхий алмаазан шигтгээтэй зүүлт бэлэглэжээ. 50 каратын хар болон цагаан алмааз, ягаан индранил чулуугаар хийсэн тус зүүлтийг үнэт эдлэл урлаач Эрик Мавани урласан аж. Хүзүүний зүүлт дээр Аврилын нэрийг бичүүлж, MFP хэмээх үгийн товчлолыг оруулан, зүрхэн дээр А үсэг болон гавлын ясыг дүрсэлжээ.

Түүний бэлэглэсэн зүүлтийг зүүсэн зургаа Аврил Лавин өөрийн сошиал хуудастаа байршуулаад зогсохгүй өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелес хотод байх үеэрээ зүүсэн байсан нь дуранд өртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645554
1 эможи

best
2023-04-05 13:44
Үнэхээр санаанд оромгүй хосууд байна шүү. Сайхан харагдаж байна.
keyboard_arrow_up