БНСУ энэ жил гаднаас 110 мянган АЖИЛЧИН АВНА БНСУ энэ жил гаднаас 110 мянган АЖИЛЧИН АВНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ энэ жил гаднаас 110 мянган АЖИЛЧИН АВНА

2023 оны 1 сарын 04

Arslan.mn

БНСУ-ын засгийн газар энэ жил шинээр тус улсад ажиллах гадаад ажилчдыг тоог ихэсгэх зорилготой байгаагаа мэдээллээ. Тус улсаас ажиллах зөвшөөрөлтэй визээр орж ирэх хүний тоог жил болгон тогтоодог билээ. Одоог хүртэл E-9 гэх мэргэжлийн бус ажлын визээр нэг жилд 50,000~60,000 орчим гадаад ажилчид солонгост ирж ажилладаг байсан бол, энэ жил тус визээр орж ирэх ажилчдын тоог 110000 болгож өсгөх гэж байгаа ажээ.

Мөн E9 визний хугацааг уртасгах гэж байна. Одоог хүртэл E9 виз 3 жилийн хугацаатай бөгөөд хамгийн удаандаа 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсан бол энэ хугацааг хамгийн ихдээ 10 жил хүртэл сунгах боломжтой болгох төлөвлөгөөтэй байна.

Ингэснээр солонгосын мэргэжлийн бус ажлын талбарт тогтвортой ажиллах ажлын хүчин ихсэх сайн талтай гэж үзэж байна. E-9 виз гэдэг нь гадаад ажилчдыг ажиллуулах тухай хуулийн дагуу олгодог виз бөгөөд мэргэжлийн үнэмлэх юмуу ажлын туршлага шаардагдах мэргэжлийн ажил биш үйлдвэр, барилга, газар тариалан болон фирм зэрэг мэргэжлийн бус ажлын төрөлд ажиллах гэж байгаа гадаад иргэнд олгодог виз юм. Тус визийг авах боломжтой орны тоог 16 орноор хязгаарладаг бөгөөд Монгол улс маань үүнд багтдаг билээ. Тус мэдээнээс харахад солонгост ажиллах визний босго хөнгөрөх шинжтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
643915
22 эможи

Erdenebat
2023-01-06 05:16
Hel surangaa ajil ni gedeg huwi hvd ort ni hergtei
Banchinkhuu
2023-01-04 19:01
Medeelel awii
keyboard_arrow_up