У.Цогтбаяр: Амьдралын утга учир болсон бүх зүйлээ дэнчин тавиад би ЖАГСААЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР байх болно
Нүүрсний хулгайг эсэргүүцэн иргэд төв талбай дээр тав дах өдрөө жагсаж байгаа билээ. Энэ жагсаалын үеэр жүжигчин У.Цогтбаяр нь иргэдийн төлөөлөл болон дуу хоолойгоо хүргээд байгаатай холбогдуулан иргэдийн хардлагыг ихээхэн төрүүлээд байгаа юм.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Энийг хардаа миний үзэсгэлэнт эхнэр, 3-н сайхан үр минь байна. Хүүхдүүд минь насанд хүрхийн цагт яг л солонгос шиг УИХ-н гишүүн нь улсаа бүүр худалдсан биш шүү зүгээр ёс суртахууны алдаа гаргахад л уучлалт гуйгаад суудлаасаа түдгэлздэг, шударга ёс ноёрхсон, иргэнийхээ эрх ашгийг нэгт тавьдаг тийм нийгэмд л амьдруулхыг хүсдэг. Энэний төлөө л би жагсаж байгаа. Миний гэр бүл бол миний бүх юм. Амьдралын утга учир болсон бүх зүйлээ дэнчин тавиад би жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно. Юуны төлөө яагаад? Биднийг удаа дараа мэдэгдэл хийж доромжилсон эрх баригчид, 76, засгийн газар, ерөнхийлөгчийг нэг муу халаасны хулгайч гэж авч үзвэл зөвхөн хумсаа л илчиллээ. Энэний цаана хулгай хийх санааг гаргадаг тархитай тэр толгойг тасдахыг хүсч байна. Зэрлэг ургамлыг тайраад хаясанч үндэс нь байвал ургаад л байх бишүү?
Нэгэн цагт ерөнхийлөгч чөмгөө дундартал ард иргэдийнхээ төлөө зүтгэнээ гэж амлаж байсан. Мань нь бол харин бөөрөө үрэвстэл, хацраа сайрттал шаанаа.
Над шиг гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулан байж ингэж явах тэнэг толгой байхгүй болохоор та нар гайхаж байгаа байх. Гайхах тусам чинь гангарнаа. Монголоо аварнаа. Шударга ёсыг тогтооноо. Өнөөдрөөс энэ жагсаал биш ард түмний үндэсний бүүр хөдөлгөөн болсон шүү. Гадаад дотоодын Монголчууд бид бүгд нэгдмэл байгаа болохоор жагсаал гэхээр сулдаад байна. Маргаашийн төр ард 2-н болзоондоо бэлэн биздээ" гэжээ.








