Жүжигчин Э.Намуун: Уучлаарай 2 ахаа, гэхдээ миний ханийн нэр төр НАДАД ҮНЭТЭЙ Жүжигчин Э.Намуун: Уучлаарай 2 ахаа, гэхдээ миний ханийн нэр төр НАДАД ҮНЭТЭЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин Э.Намуун: Уучлаарай 2 ахаа, гэхдээ миний ханийн нэр төр НАДАД ҮНЭТЭЙ

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

Жүжигчин Эрхэмбаярын гэргий болох Э.Намуун нь өөрийн цахим хуудастаа "Уучлаарай 2 ахаа, гэхдээ миний ханийн нэр төр НАДАД ҮНЭТЭЙ"

Манай хүн энийг уншаад надад нэлээн уурлах л байх, гэхдээ яах вэ би эр нөхрийнхөө нэрийг цэвэр авч үлдэх нь надад чухал байна.

За ийм юм болсон юм аа...

“Алиалагч” гэж Төрийн нарийн бичиг хэлсний орой “Big show” нэвтрүүлэгт оролцсон жүжигчдийн групп чат-нд 2 ахаас voice ирсээн. “Хэдий болтол ингэж доромжлуулах ёстой юм, уучлалт гуйлгуулцгаая, дүү нар нэгдээрэй, урлагийнхныхаа төлөө, тэдэн цагт очиж уулзая” гэсэн утгатай. Манай хүн их сэтгэл хөдлөл өндөртэй уг хүн нь, тэр уриалганд нь урлагийнхныгаа гэсэн сэтгэл хөдлөлөөр автчихсан. Сто граммтай байсныг ч хэлэх үү 

За тэгээд маргааш нь манай хүн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд хажууханд нь өнөөх болзолт газар нь байсан учраас явж очсон. Гэтэл 2 ах л ирсэн байсан (дотроо бусад нь хайччихсан юм бол, ирчихгүй дээ сэтгэлгүй юм гэсэн ухааны юм бодсон гэсэн)

Заа тэгээд сэтгүүлчид ч шаваад ирсэн гэсэн шүү, тэгээд өнөөх болсон процесс болж өнгөрсөөн.…

Тэгсэн тэр өдрийн орой “захиалгатай байсан юм бишүү” гэсэн шуум сонсогдлоо..

Манай хүн үнэхээр итгэж ядаад, гомдоод нөгөө групп чат руугаа voice явуулсан, миний хажууд.

- Ах нараа иймэрхүү шуум сонсогдоод байх юмаа, хэрвээ үнэн бол муухай л байна даа, урлагийнхан ах дүү нар гэсэн сэтгэлээр очиж байхад ингэж дүүгээрээ туг тахиж байгаа юмуу? ( үг бүрчлэн санахгүй байна, иймэрхүү утгатай үгээ хэлсэн)

Тэр группд байдаг бүх уран бүтээлчид сонссон, үзэл бодлоо илэрхийлсэн…

Энэ өөртөө бодох завдал өгөлгүй, сэтгэл зүрхээрээ яваад оччихсон алдаанаасаа хойш цуглаан, жагсаал, дуу хоолой болох ямарваа нэгэн юманд очихгүй гэж боддог болсон юм шиг надад санагддаг. (Азаар манай хүн тэнд буруу зөв яриагүй “Уран бүтээлч хүн гэж ийм хүн байдаг юмаа, ингэж ажлаа хийдэг юмаа” л гэсэн агуулгатай яриа өгсөн байсан )

Аа бас энэ үйл явдлыг дагаад 2015 онд тоглогдож байсан шоу тоглолтын талийгаач Арго-ийн асуудал сөхөгдсөн. Би тэр үед “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байсан үе. Тухайн үед тоглолтын бэлтгэл хийж байхад талийгч Аргогийн биеийн байдал хүнд байгааг хэн нь ч мэдээгүй байсан, тоглолт нээгээд нэлээн хэдэн тоглолтын дараа гомдол ирсэн. Бид хоорондоо “Яаанаа ийм байгаа гэнэ ээ, яах уу ийх үү?” гэж ярилцаж байсан. Гэвч тоглолт нээчихсэн учраас өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь 1 тоглолт тавихын тулд бүтэн 1 2сарын бэлтгэл ажил явагддаг, өөр номер оруулъя гэхээр бэлэн номер байхгүй шинэ номер 1 өдрийн дотор гаргах боломжгүй, хасчихъя гэхээр тоглолтын үргэлжлэх хугацаа богинодчихно. Ийм нөхцөл байдал тухайн үед болж байсан. Энэ алдаандаа манай хүн үргэлж харамсаж явдаг, “Мөрөөдлийн театр” ч шоу тоглолт хийхээ больсон. Одоо зөвхөн Шоу драм чиглэлээр ажилладаг болсоон.

Энэ тайлбарыг яагаад бичиж байна вэ гэвэл Миний хань, жүжигчин Эрхэмбаяр та нарын бодож байгаа шиг хүн биш шүү!

Үгүй би ийм тийм, ингэсэх тэгсэн гэж тайлбар тавих дургүй, тайван, уужуу, за яахав ээ хаячих аа ханиа, цаг хугацаа харуулна аа ханиа гэдэг төрлийн хүн байгаа юмаа.

Тийм болохоор та бүхнээс хүсэх зүйл юу вэ гэхээр дахиж миний ханийг битгий хэмлээрэй, элдэв үгээр доромжлоорой. 

Үнэхээр эр хүн шиг эр хүн, айлын сайн аав, сайн хань, сайн найз. Хаа яваа газраа “Мужик” гэдэг нэртэй явдаг хүн юм шүү" гэжээ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
643135
12 эможи

Зочин
2022-12-10 02:03
Zaass baluar zavaan yumuud eelj daraalan hachin hoshin yum pistloid t1 deh yumaa, ta muusain orkuudin togloltiin 1-2 sariin beltgel uurchilj bolkuu gesen buhel buten hunii ner hundeer toglogligdoid duusah yostoi bsnuu, ichihgui aduudliin medseer baij uurchluh bolomjgui duusgasan edr gej yamar ch hunleg yos zui bhgui buzruud yumaa, zaawaasdaa uursduu od gej anduuraad huzazgaad zavaan yumuud oligtoi amidralgui salsan zavhaarsan uzliin yumuud,
зочин
2022-12-08 23:15
Намуун Одноог дуурайгаад МАНыг л рекламдвал амьдрал гоё болно гээд шатчлааш дээ
Зочин
2022-12-08 22:02
Зайл тэнэг орк
Зочин
2022-12-08 20:05
Энэ НАМУУН ГЭЖ нэг даравгар хар авгай мөн их далчигнах юмаа муу юм гаарна сайн юм саарна гэгч энэ байхдаа бурхан минь
keyboard_arrow_up