БНСУ-ын олон ангит киног үзсэн Хойд Солонгосын гурван хүүхдийг олны өмнө ЦААЗАЛЖЭЭ БНСУ-ын олон ангит киног үзсэн Хойд Солонгосын гурван хүүхдийг олны өмнө ЦААЗАЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын олон ангит киног үзсэн Хойд Солонгосын гурван хүүхдийг олны өмнө ЦААЗАЛЖЭЭ

2022 оны 12 сарын 05

Arslan.mn

Хойд Солонгос улсад өсвөр насны гурван хүүхдийг олны өмнө цаазалжээ. Тодруулбал, хоёрыг нь Өмнөд Солонгос улсын киног түгээсэн хэргээр цаазалсан байна. Харин гурав дахь хүүхдийг нь хойд эхийгээ хөнөөсөн хэргээр амийг нь тасалсан ажээ. Энэ тадаар Өмнөд Солонгосын SBS телевиз мэдээллээ.

Түүнчлэн өсвөр насны оюутан Хойд Солонгост Өмнөд Солонгосын кино үзэж байгаад баригдвал анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 1-6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн хүмүүжлийн лагерьд эдлүүлэн. Харин давтан гэмт хэрэг үйлдсэн бол хөдөлмөрийн лагерьд таван жил хоригдох аж. Мөн зүгээр хараад суух биш тарааж, зарж байгаад баригдвал насанд хүрээгүй хүүхдэд ч цаазаар авах ял оноож болно гэж тус улсын хуульд заажээ. Ингэхдээ олны өмнө шууд буудсан байна.

Хойд Солонгост цаазаар авах ийм ажиллагаа ховор байдаг ч урьд өмнө нь байгаагүй тохиолдол биш. Ихэвчлэн эрх баригчид иргэдийг айлгах зорилгоор ашигладаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
643008
5 эможи

keyboard_arrow_up