БАЯРТ МЭДЭЭ: 13 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо БАЯРТ МЭДЭЭ: 13 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: 13 настай Н.Содбилэгт насанд хүрэгчдийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн жил 12 настайдаа насанд хүрсэн шатар сонирхогчидтой есөн өрөг тоглож, найм хожиж нэг тэнцэн мөнгөн медаль хүртэж байсан Наранболдын Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчидын дэлхийн аварга боллоо.Тэрээр Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2000 хүртлэх рейтингтэй ангилалд таван тивийн 38 орны 75 тамирчидтай өрсөлдөж есөн өрөг тоглон ес хожиж түрүүлсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 10-20-ны хооронд Мальт улсад зохион байгуулагдсан бөгөөд 38 орны 75 тамирчин өрсөлдсөн юм.

Н.Содбилэгт нь Сурагчдын шатрын Дэлхийн аварга, шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шагналын тавцанд гарахдаа дандаа Монгол үндэсний хувцсаар гоёж, дэлхийд Монгол хүүхдийн оюун ухаан, үндэсний хувцсаа дэлхийд сурталчилдаг онцлогтой.

Н.Содбилэгт долоон настайдаа

  • 2016 оны долоодугаар сарын 9-нөөс 18-ны хооронд Иран Улсын Тегран хотод зохион байгуулагдсан сурагчдын шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон есөн өрөг тоглож III байрт орж хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн. Ингэснээр хамгийн залуудаа дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн монгол шатарчин болж байсан билээ.
  • 2016 оны 12 дугаар сарын 03-наас 11-ны хооронд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 ангиллаар 400 гаруй хүүхэд ур чадвар, тэвчээр хатуужил, оюун ухаанаа сорьсон. Энэ ангилалд Н.Содбилэгт Сурагчдын дэлхийн аварга болж байсан юм. 

Н.Содбилэгт найман настайдаа        

2017 оны дөрөвдүгээр сард Итали улсын Сполето хотод Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 хүртлэх рейтингтэй ангилалд 32 орны 60 тамирчидтай өрсөлдөж, 16 наснаас дээш настай шатарчидтай тоглон шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байрт орж хүрэл медал хүртэж байсан юм.

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
20
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
642183
84 эможи

Зочин
2022-11-12 09:45
Манай Монголчууд үнэхээр мундаг хувь заяатай хүмүүс шүү бор зүрхээрээ ийм байгаа юм чинь Улс маань дэмжээд зөв удирдаад өгвөл дэлхийд цойлох ард түмэн шүү бахархалтай
Гүррагчаа
2022-11-11 21:26
Монголын минь ирээдүй хойч үе үнэхээр бахархмаар байна. Улам илүү хичээж эх орноо мандуулаарай,
Zochin
2022-11-10 22:37
Amjilt khysye. Mundag shoo
Зочин
2022-11-09 14:29
Bayr hvrgie mundag hvv bn
Зочин
2022-11-09 12:04
Баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
Долгоржав
2022-11-09 11:58
Ямар сайхан мэдээ вэ.Цөөхөн, ядуу буурайгаараа дуудуулдаг монголчуудаа дэлхийд сайнаар таниулж байгаа сайхан хүүдээ,төрүүлж өсгөж-хүмүүжүүлсэн эцэг эх, шатрын холбооныхонд баяр хүргье.Улам их амжилт хүсэн ерөөе.
Бооныы
2022-11-09 00:24
Амжилт Баяр хүргэе
Оюун
2022-11-08 15:37
Ямар мундаг хүү вэ баяр хүргэж амжилт хүсье. Цаашид улам их амжилт гаргаж Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд олон удаа гаргаарай. Амжилт.
Булган
2022-11-07 17:34
Баяр хүргье
keyboard_arrow_up