Шатрын 16 насны охидын ангилалд Б.Амин-эрдэнэ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ Шатрын 16 насны охидын ангилалд Б.Амин-эрдэнэ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шатрын 16 насны охидын ангилалд Б.Амин-эрдэнэ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

2022 оны 11 сарын 06

Arslan.mn

2022 оны 11-р сарын 04-13-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо "2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн" зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд 11 орны 180 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас Их мастер Б.Хатанбаатараар ахлуулсан 16 өсвөрийн тамирчин энэ удаагийн АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэмцээн өчигдөр РАПИД төрлөөр эхэлж аваргуудаа тодрууллаа.

16 насны охидын ангилалд тулалдаж байгаа "Их заргач" клубын тамирчин,2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний оролцогч Б.Амин-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагалжээ. Стандарт буюу үндсэн төрлийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642139
1 эможи

Huurhun
2022-11-06 19:54
Huurhun
keyboard_arrow_up