Өмнөд Солонгосын эрх баригчид хүмүүс олноор бөөгнөрдөг газруудад тавих хяналтаа нэмэгдүүлж эхэлжээ Өмнөд Солонгосын эрх баригчид хүмүүс олноор бөөгнөрдөг газруудад тавих хяналтаа нэмэгдүүлж эхэлжээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өмнөд Солонгосын эрх баригчид хүмүүс олноор бөөгнөрдөг газруудад тавих хяналтаа нэмэгдүүлж эхэлжээ

2022 оны 11 сарын 05

Arslan.mn

Долоо хоногийн өмнө Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт явдлын дараа Өмнөд Солонгосын эрх баригчид хүмүүс олноор бөөгнөрдөг газруудад тавих хяналтаа нэмэгдүүлж эхэлжээ.

Аравдугаар сарын 29-ны орой шөнийн амьдралаараа алдартай Итэвонд олон арван мянган хүн Сүнсний баяр тэмдэглэхээр цуглахдаа бага орон зайд шахалдсаны улмаас 150 гаруй хүн бусдад гишгэгдэж, амьсгаа боогдож нас барсан юм.

Энэ өдөр Сөүлийн оршин суугчид гурван жилийн дараа анх удаа цар тахлын хорио цээрийн дэглэмгүй баярлахаар цугларсан байв.

“Оргил ачааллын үеэр метроны өртөөнүүдэд өмнөхтэй ижил өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй” тул цагдаагийн хүчийг дайчлах болсноо Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дүк Со өчигдөр мэдэгджээ.

Баасан гарагаас Сөүл хотын метроны өртөөнүүдэд цагдаа нар зорчигчдын бөөгнөрлийг хянах, зохицуулах ажил гүйцэтгэж эхэлсэн байна.

Мягмар гарагт тус улсын үндэсний цагдаагийн газрын тэргүүн, генерал Юн Хэ Кюн албан хаагчид нь ослын үеэр эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч чадаагүйг хүлээн зөвшөөрсөн юм. Хэрвээ зохих арга хэмжээг авч чадсан бол хохирлын хэмжээ бага байх байсныг мэргэжилтнүүд дүгнэж байгаа.

Долоо хоног үргэлжилсэн үндэсний гашуудлын хугацаа Бямба гарагт өндөрлөж байгаа.

Үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж байсан иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр орой Итэвоны ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлэх зултай цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Итэвоны ослын үеэр 156 хүн амь үрэгдэж, 187 хүн бэртсэн юм. Бэртэж гэмтсэн хүмүүсийн 33-ынх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа. Амиа алдагсдын 26 нь дэлхийн 14 улсын харьяат, гадаадын иргэд байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
642133
2 эможи

Mongol huu
2022-11-05 19:21
BAT NOVSHOO ENE ERGUU ZARAA YG ODOO USTGAA...DURTAIGAARAA CHI UURUU BUURUU ZAR ATS MN...TENEG SDA VE..IIM ZAR YVUULAAD BHDAA YAHAV DEE..
Ezen
2022-11-05 19:15
Bat pizda min chi olon niitiin suljeegeer buur avna gsn zar yvuulahaa bolioroi..mongolchuud yduu ch gsn zarah hun bhgui shu...
BAT
2022-11-05 14:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-11-05 14:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up