Парисын загварын шоун дээр “ШҮРШДЭГ ДААВУУГ“ толилууллаа Парисын загварын шоун дээр “ШҮРШДЭГ ДААВУУГ“ толилууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Парисын загварын шоун дээр “ШҮРШДЭГ ДААВУУГ“ толилууллаа

2022 оны 10 сарын 03

Arslan.mn

Францын “Coperni” брэнд Парисын загварын долоо хоногийн шоун дээр дэвшилтэт технологийг ашигласан гайхалтай үзүүлбэрийг толилуулаа.

Тайзан дээр хагас нүцгэн гарч ирсэн Америкийн алдарт загвар өмсөгч Белла Хадидад үзэгчдийн нүдэн дээр шүршдэг хөвөн утсаар гоёмсог дааашинз урлаж өгчээ.

Хувцас загварын ертөнцийг технологийн дэвшилттэй хослуулсан энэ үзүүлбэрийг Испанийн загвар зохион бүтээгч Манел Торрес санаачилжээ.

Arslan.mn

Түүний удирдсан баг баллоноор шүршдэг хөвөн утасны шингэн найрлагыг зохион бүтээсэн юм.  

25 настай загвар өмсөгч Хадидын бие рүү үүнийгээ шүршиж  биеийн галбирыг нь тодотгосон минимал загвартай цагаан даашинзыг урлалаа.

Бие дээр шүршсэний дараа хоорондоо барьцалдаж хөвөн даавуу болж хувирах энэ шүршигчийг ямар ч өнгөөр хийж болох аж.

Шүршдэг даавуугаар хийсэн хувцсаа дараа нь энгийн хувцас шиг тайлж, өмсөж, угааж болдог гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641007
1 эможи

keyboard_arrow_up