Хатан хааны шарил авсанд байгаа эсэхийг шалгах гэж оролдсон этгээдийн ШҮҮХ ХУРАЛ  болжээ Хатан хааны шарил авсанд байгаа эсэхийг шалгах гэж оролдсон этгээдийн ШҮҮХ ХУРАЛ болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хатан хааны шарил авсанд байгаа эсэхийг шалгах гэж оролдсон этгээдийн ШҮҮХ ХУРАЛ болжээ

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногийн дөрвөн өдөр Их Британийн олон мянган иргэн талийгаач хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэсэн билээ.

Энэ үеэр нэг этгээд авсанд хатан хааны шарил байгаа эсэхийг шалгах гэж оролдоод баривчлагдаж байжээ. 28 настай Мухаммад Ханд прокурорууд нийгмийн хэв журмыг зөрчсөн үндэслэлээр ял тулгасан бөгөөд өчигдөр Лондон хотод шүүхийн эхний сонсгол зохион байгуулагдсан байна. Шүүхийн эхний хуралдаанаар Мухаммадын цагдаад өгсөн мэдүүлгийг сонсжээ.

Сэжигтнийг сонсголд суух боломжгүй гэж эмч нар дүгнэсэн тул дараагийн сонсголыг хүртэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэх нөхцөлтэйгөөр батлан даалтад гаргасан байна.

Шүүхэд танилцуулсан баримтуудаас үзвэл Мухаммад Хан хатан хаан нас барсанд огт итгэхгүй байжээ. Тэрбээр салах ёс гүйцэтгэх иргэдийн хамт Уэстминстерийн ордонд нэвтрэхдээ авсанд үнэхээр хатан хааны шарил байгаа эсэхийг шалгах гэж оролдсон байна.

Мухаммад хатан хааны авсыг бүтээсэн төрийн далбааг сөхөх гэж байгаад баривчлагджээ. Тэр бас хатан хааны гэр бүлийнхэнд захидал бичиж, хариу ирэхгүй бол өөрийн биеэр Уиндсорын шилтгээн , Букингэмийн ордонд очиж, хатан хаантай холбоо барихаар төлөвлөж байснаа мэдүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн 17:00 цагаас эхлэн Даваа гарагийн өглөө хүртэл 250,000 орчим хүн хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Эдгээр хүмүүсийн дотор Мухаммад Хан байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640600
0 эможи

Зочин
2022-09-21 21:46
өглөөнөөс эхлээд өдөржингөө гадаа байлгаад байсан шарил муудахгүй юу. Үнэхээр авсанд байна уу
keyboard_arrow_up