Хатан хаанд хүндлэл үзүүлэхээр иргэд 14,5 км урт ЦУВАА ҮҮСГЭЖЭЭ Хатан хаанд хүндлэл үзүүлэхээр иргэд 14,5 км урт ЦУВАА ҮҮСГЭЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хатан хаанд хүндлэл үзүүлэхээр иргэд 14,5 км урт ЦУВАА ҮҮСГЭЖЭЭ

2022 оны 9 сарын 16

Arslan.mn

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан ширээнд 70 жил суусан хатан Элизабетийг даваа гарагт оршуулахаар төлөвлөж байна. Даваа гарагаас өмнө ард иргэдэд дөрөв хоногийн турш салах ёс гүйцэтгэх боломжийг олгосон юм.

Иргэдийн цуваа хатан хааны шарилыг хадгалж буй Вестминстер Холлоос Темза мөрийн өмнөд сав хүртэл үргэлжилсэн байна. Цуваа Лондоны нүд, Глоб театр зэрэг алдартай газруудыг сүлжиж, могой мэт ороон 14,5 км урт үргэлжилжээ. 

Лхагва гарагаас эхэлж хоёрдугаар Элизабет хатан хаанд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн иргэд цуваа үүсгэсэн. Эрх баригчид тэдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж зөөврийн угаалгын өрөө, усан оргилуур, анхны тусламжийн цэгүүдийг хэдийн байрлуулжээ. 

Мөн цувааны эмх замбарааг алдагдуулахгүйн тулд цуваанд зогсож байгаа хүн бүрд бугуйвч зүүлгэсэн байна. Олон тооны шалган нэвтрүүлэх цэгүүдээр дайран өнгөрөхдөө иргэд бугуйвчаа шалгуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640480
1 эможи

erka
2022-09-16 17:40
za neg muu hogshin uheel biz dainii gamshig buh bolohgui umaar mongno osoj ybdag adgiin muu chabgants shuu zail
keyboard_arrow_up