АНУ-д нийгмийн эрүүл мэндийн ОНЦ БАЙДАЛ зарлав АНУ-д нийгмийн эрүүл мэндийн ОНЦ БАЙДАЛ зарлав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д нийгмийн эрүүл мэндийн ОНЦ БАЙДАЛ зарлав

2022 оны 8 сарын 05

 Сармагчны цэцэг өвчний тархалт нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарлахада хүргэсэн тухай АНУ-ын Эрүүл мэндийн албанаас мэдээлжээ. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр наймдугаар сарын 3-ны байдлаар АНУ-д уг өвчний 6600 гаруй тохиолдол батлагдсан байна.

Тархалтын голомт Нью-Йорк хот болоод байгаа бол үүний араас Калифорни мужид халдвар тохиолдол нэмэгдэж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн онц байдал тогтоосноор өвчний тархалтыг зогсоох нэмэлт санхүүжилт олгох, урьдчилан сэргийлэх вакцин, эм бэлдмэлийн хуваарилалтыг сайжруулах боломж бүрдэх ажээ. 

Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний төрийн нарийн бичгийн дарга Ксавьер Бесерра пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр "Энэ вирусийн эсрэг хариу арга хэмжээгээ дараагийн шатанд гаргахад бэлэн. Гагцхүү америк хүн бүр сармагчны цэцэг өвчинд нухацтай хандахыг уриалж байна" гэж мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
639113
14 эможи

keyboard_arrow_up