COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНХААР: БНСУ-н Инчеон нисэх онгоцны буудлаас “сармагчны цэцэг өвчний“ анхны тохиолдол ИЛЭРЧЭЭ

админ
2022 оны 6 сарын 23

Arslan.mn

 БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол лхагва гарагт батлагдсан талаар Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Тодруулбал, Германаас мягмар гарагт Инчеон хотын олон улсын нисэх буудалд ирсэн хүнээс халдвар илэрчээ. Тухайн өвчтөнийг БНСУ-д ирснээс нь хойш Инчеоны эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

Тэрбээр нисэх онгоцонд суухаас хоёр хоногийн өмнөөс толгой нь өвдөж, улмаар БНСУ-д ирэх үед халуурах, хоолой өвдөх, нурмайх, арьс салст гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эпидемиологийн судалгаагаар тухайн хүн өндөр эрсдэлтэй ойрын хавьталгүй болохыг тогтоосон бөгөөд үүнд түүнтэй 21 хоногийн дотор ойр байсан гэр бүлийн гишүүд болон өөр бусад хүмүүсийг оруулдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
638184
1 эможи

keyboard_arrow_up