Афганистаны Пактика мужид газар хөдөлж 250 хүн АМИА АЛДЖЭЭ
админ
2022 оны 6 сарын 22
Афганистаны зүүн өмнөд хэсэгт орших Пактика мужид газар хүчтэй хөдөлсний улмаас 250 хүн нас барж, 150 гаруй хүн гэмтжээ. Өөр нарийн мэдээлэл одоогоор байхгүй ч олон нийтийн сүлжээнд тавигдсан зурагнуудаас харвал маш олон байшин бүрэн болон хэсэгчлэн нурсан нь тодорхой байгаа юм. Газар хөдлөлийн төв нь Хост хотоос 44 км зайтай байсан гэж АНУ-ын Газар судлалын хүрээлэнгээс тогтоосон байна. Газар хөдлөлийн чичиргээ дээрх хоёр хотоос гадна нийслэл Кабул, Пакистаны Исламабад хотод мөн мэдрэгдсэн аж.
6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт өглөө эрт, хүмүүс унтаж байх үед болсон нь хохирлын хэмжээ их гарахад нөлөөлсөн байна.
Эх сурвалж: eagle.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



638170
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: