Голдэн Стэйт Уорриорс баг NBA-ын аварга боллоо Голдэн Стэйт Уорриорс баг NBA-ын аварга боллоо
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Голдэн Стэйт Уорриорс баг NBA-ын аварга боллоо

2022 оны 6 сарын 17

Arslan.mnNBA-ын 2021-22 оны аварга багаар Голдэн Стэйт Уорриорс тодорлоо. Тэд Бостон Селтикс багийг цувралын зургаа дахь тоглолтод 103-90 харьцаагаар Селтиксийн талбайд хожсон бөгөөд цувралыг 4-2 харьцаагаар дуусгалаа.

Улмаар Уорриорс долоо дахь удаагаа аваргын цомыг өргөж байгаа бөгөөд аваргын цомыг хамгийн олон авсан гурав дахь баг боллоо. Тэд Чикаго Буллз багийн дээр албан ёсоор бичигдэж байгаа бол тэдний өмнө нь Бостон Селтикс болон Лос Анжелес Лейкэрс багууд 17 удаа аварга авсанаараа тус багийн дээр бичигдэж байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 34 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 18 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 15 оноог авчээ. Харин эсрэг багаас Жэйлон Браун 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Ол Хорворд 19 оноог авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638032
0 эможи

keyboard_arrow_up