Рианна, A$AP Rocky нар анхны хүүгээ ӨЛГИЙДӨН АВЛАА Рианна, A$AP Rocky нар анхны хүүгээ ӨЛГИЙДӨН АВЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Рианна, A$AP Rocky нар анхны хүүгээ ӨЛГИЙДӨН АВЛАА

2022 оны 5 сарын 20

Рианна албан ёсоор ээж боллоо!

"Fenty Beauty"-ийн үүсгэн байгуулагч Рианна болон реппэр A$AP Rоcky нар анхны хүүгээ өлгийдөн авч албан ёсоор эцэг, эх болжээ. Энэ сарын 13-ны өдөр Лос Анжелес хотод амаржсан Рианна өнгөрөгч нэгдүгээр сард хөл хүнд болсноо зарласан билээ.

Түүний хувьд жирэмсний хувцаснаас татгалзаж аль болох шинэлэг байхыг эрмэлзэж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн загварлаг жирэмсэн ээжүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. 

Рианнаг хөл хүнд байхад найз залуутай нь холбоотой таагүй асуудлууд ар араасаа хөвөрч байсан ч тэд харилцаагаа хадгалж үлдэн хүчирхэг хосууд гэдгээ удаа дараа баталсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
637171
8 эможи

keyboard_arrow_up