Тайваньд долоо хоногт халдварын 400 мянга гаруй тохиолдол илэрчээ Тайваньд долоо хоногт халдварын 400 мянга гаруй тохиолдол илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тайваньд долоо хоногт халдварын 400 мянга гаруй тохиолдол илэрчээ

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Тайваньд өнгөрсөн долоо хоногийн даваагаас ням гаргийн хооронд “COVID-19” халдварын 411 мянга гаруй тохиолдол шинээр илэрснийг тус арлын өвчинд хяналт тавих агентлагаас танилцуулсан мэдээлэл харуулжээ.

Тодруулбал, ням гарагт халдварын 68769 тохиолдол илэрснээр өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан 60 мянга давсан байна.

Сүүлийн хоногт шинээр илэрсэн тохиолдлуудын 68 732 нь дотоодод халдварласан бол 37 нь зөөвөрлөгдөн иржээ.

“COVID-19”-ийн шинэ тохиолдлуудын тоо хамгийн ойрдоо тавдугаар сарын 20-нд оргил үедээ хүрч, өдөрт ойролцоогоор 100 мянган тохиолдол илрэх төлөвтэй байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Тайваньд ням гаргийн байдлаар “COVID-19” халдварын 768 543 тохиолдол илэрч, халдварын улмаас 203 хүн нас баржээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636997
0 эможи

Зочин
2022-05-17 01:17
Ковид тахал гараад 3 жил болох гэж байна, яасан дуусдаггүйн бэ. 1918 оны испани ханиад гэгч тахал жил болоод л зогссон гэсэн
keyboard_arrow_up