Рианна, A$AP Rocky нарын салах шалтгаан хэмээгдэж буй бүсгүй олон нийтэд анх удаа ам нээлээ Рианна, A$AP Rocky нарын салах шалтгаан хэмээгдэж буй бүсгүй олон нийтэд анх удаа ам нээлээ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Рианна, A$AP Rocky нарын салах шалтгаан хэмээгдэж буй бүсгүй олон нийтэд анх удаа ам нээлээ

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Дуучин Рианна, реппер A$AP Rocky нарыг салж магадгүй хэмээх цуу яриа тархаад буй. Үүний шалтгааныг олон нийт гутлын загвар зохион бүтээгч Амина Муадди гэх эмэгтэй A$AP Rocky-той дотно харилцаа үүсгэсэнтэй холбоотой хэмээн цахим орчинд шуугиан дэгдээгээд байгаа юм.

Тэгвэл олны анхаарлын төвд буй уг мэдээлэлд хариу болгож загвар зохион бүтээгч Амина Муадди өөрийн албан ёсны твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд анх удаа ам нээлээ.

Тэрбээр “Би цахим ертөнцөд тархсан үндэслэлгүй худал цуу ярианд тайлбар өгөх нь илүүц гэж боддог. Ялангуяа садар самуунтай холбогдуулсан энэ цуурхлыг би тоож авч үзэхийг ч хүсээгүй” гэжээ.

Түүнчлэн “Хүмүүс бид ямар ч баримт нотолгоогүй зүйлсийг ч үнэн мэт цуурхал болгон ярьдаг нийгэмд амьдарч байгаа юм байна гэдгийг сүүлийн 24 цагт илүү их ойлголоо. Амьдралынхаа хамгийн сайхан үеийг өнгөрөөж байгаа хүмүүсийг ч үүнд хутгалдуулж байна. Энэ цуурхал нь зөвхөн надтай холбоотой биш болохоор, миний маш ихээр хайрлаж хүндэлдэг хүмүүстэй холбоотой учраас тайлбар хэлэхийг хүслээ” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
636178
2 эможи

keyboard_arrow_up