Сураггүй алга болсон эрийн цогцсыг ПАБЫН хөлдөөгчөөс олжээ Сураггүй алга болсон эрийн цогцсыг ПАБЫН хөлдөөгчөөс олжээ
05 сарын 14, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сураггүй алга болсон эрийн цогцсыг ПАБЫН хөлдөөгчөөс олжээ

2022 оны 3 сарын 22

Arslan.mnArslan.mn

2012 онд сураггүй алга болсон эрийн цогцсыг эзэнгүй болсон пабын хөлдөөгчөөс олсон тухай Лондон хотын цагдаа нар өнгөрөгч даваа гарагт мэдээллээ. 

Мөрдөгчид уг цогцсыг 10 жилийн өмнө сураггүй алга болсон тэтгэврийн хөгшин Рои Биггсийн цогцос мөн хэмээсэн бөгөөд уг цогцос хэдэн жилийн туршид уг хөлдөөгчид хадгалагдаж байсан бололтой хэмээн мэдэгджээ. 

Биггс нас барахдаа 70 орчим настай байжээ. Өнгөрсөн 10-р сард орхигдсон барилгыг нураах үед барилгын ажилчид тус цогцсыг олсон бөгөөд шалгалтын ажил үргэлжлэн Рои Риггсийн цогцос мөн болохыг шүдний бүртгэлийн дагуу тогтоосон байна. 

Одоогоор чухам ямар шалтгааны улмаас нас барсан болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд түүнийг таньдаг хүмүүс болон гэр бүлийнхнээс нь мэдээлэл авах зорилгоор түүний зургийг олон нийтэд ийн цацжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635496
0 эможи

keyboard_arrow_up