“Том толгойтууд“-ын адал явдал үргэлжилсээр байна “Том толгойтууд“-ын адал явдал үргэлжилсээр байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Том толгойтууд“-ын адал явдал үргэлжилсээр байна

2021 оны 12 сарын 27

Arslan.mn

Нэг хэсэг тасраад байсан хүүхдийн уран бүтээлийн орон зайд хөгжилтэй адал явдлаар дүүрэн, цоо шинэ өнгө төрх бүхий нэгэн бүтээл мэндэлсэн нь  “BroSis pictures”-н бүтээл “Том толгойтын адал явдал” цуврал юм. 2017 онд анхны анги болох "Том 4 толгой" УСК-г үзэгчдэд хүргэж байсан бол энэ жил дөрөвдүгээр анги буюу “Том тоглоом” УСК тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Уг киног “BroSis  pictures”  болон "Мэгүүн медиа" ХХК хамтран бүтээж байгаа бөгөөд кино багийнхан зураг авалтын ажилдаа хэдийнэ оржээ. Кино багийнхан Улаанбаатар хот дахь зураг авалтаа дуусгаад Хөвсгөл аймагт зураг авалтаа үргэлжлүүлэхээр замдаа гарчээ.

“Том тоглоом” УСК-ны  зураг авалын 70 хувийг нь Хөдөө орон нутагт, тэр дундаа Хөвсгөл, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дахь байгалийн дурсгалт газруудад хийхээр төлөвлөсөн аж.

"Хөгжилтэй найзуудад тохиолдох онц сонирхолтой адал явдал, үлгэрийн ертөнцөд учрах ид шидийн тайллууд нь үзэгч хүүхдүүдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна" хэмээн киноны уран бүтээлчид хэлж байлаа.

Монгол киноны түүхэнд үлгэрийн сэдэвтэй бүрэн хэмжээний хоёр уран сайхны кино байдаг ажээ. Эдгээр нь “Алтан өргөө”,  “Бушхүүгийн үлгэр” уран сайхны кино юм. Харин дээрх уран бүтээлүүдээс хойш төрөн гарах гэж буй үлгэрийн сэдэвт, онц сонирхолтой кино бол “Том тоглоом” аж. "Хөгжилтэй найзуудад тохиолдох онц сонирхолтой адал явдал, үлгэрийн ертөнцөд учрах ид шидийн тайллууд нь үзэгч хүүхдүүдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна" хэмээн киноны уран бүтээлчид хэлж байлаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжигч олон байгууллагууд “Том тоглоом” уран сайхны киноны хамт олонтой хамтран ажиллаж байна. Тухайлбал, “Мобиком” корпораци, “KFC”, “Байгалийн цэвэр ус Вояаж”, МУ-ын Авлигатай тэмцэх газар, “GoGo.mn”, “Хүүхдийн хувцасны OVS брэнд “гэх мэт олон байгууллагын нэрс хөвөрч байна.

Ташрамд хэлэхэд “Том толгойтын адал явдал” цуврал нь 2024 оныг дуустал нийт найман бүрэн хэмжээний уран сайхны кино үзэгчдийн хүртээл болгох төлөвлөгөөтэй байна. Үүнээс “Том 4 толгой”, “Том 6 толгой”, “Том амжилт” кинонууд дэлгэцэнд гарч, гэр бүлийн хамтдаа үзэх дуртай киноны жагсаалтад аль хэдийнээ багтжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633519
0 эможи

keyboard_arrow_up