Б.Цэвэлмаа: Таван үе дамжсан цагдаа, анхны эмэгтэй “ГАВЬЯАТ” зэрэг түүх дурсамж бүрээ хайрлаж, түүгээрээ бахархдаг Б.Цэвэлмаа: Таван үе дамжсан цагдаа, анхны эмэгтэй “ГАВЬЯАТ” зэрэг түүх дурсамж бүрээ хайрлаж, түүгээрээ бахархдаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Цэвэлмаа: Таван үе дамжсан цагдаа, анхны эмэгтэй “ГАВЬЯАТ” зэрэг түүх дурсамж бүрээ хайрлаж, түүгээрээ бахархдаг

2021 оны 11 сарын 02

Arslan.mn

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Сүлд” чуулгын ахмад уран бүтээлч, уртын дууч, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэвэлмаатай ярилцлаа.

Анх цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан өдрөө эргэн дурсах мөчөөс яриагаа эхэлье.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шүүх, гаалийн хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан би 1990 онд анх Цагдаагийн байгууллагад цагдаа дуучнаар томилогдсоноор зуун жилийн түүхтэй энэ байгууллагынхаа урлагийн түүчээ болсон байдаг юм. Төдийгөөс өдий хүртэл цагдаагийн байгууллагын салшгүй нэг хэсэг болсондоо туйлын их баяртай байгаа бөгөөд Сүлд чуулгаар овоглож ирсэндээ талархаад баршгүй. 2015 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ч одоо чуулгынхаа ахмадын хороонд ажиллаж байна. 

Өөр чиг үүрэгтэй байгууллагад ажиллаж байгаад цагдаагийн байгууллагад ажилласан байна шүү дээ. Яагаад цагдаагийн байгууллагыг сонгох болсон бэ?

Манай өвөг эцэг Богд хаант улсын үеийн торгон цэрэг. Үүнээс эхлэлтэй бид таван үеэрээ цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Би дөрөв дэх үе нь л дээ, багаасаа л цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бага зэрэг гадарладаг байсан. НАХЯ-ны дээд сургуульд ажиллаж байх үед цагдаагийн байгууллагаас санал ирснээр энэ эрхэм хүндтэй байгууллагатайгаа ажил, амьдралын гараагаа холбож байсан.

Одоо бодоход иргэдийнхээ амар амгалан, тайван байдлын төлөө тангараг өргөж, энэ байгууллагад ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан гэж боддог. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн хажуугаар алба хаагч, иргэдээ соён гэгээрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зэрэг үүргийг хүлээн ажиллана гэдэг шандас сорьсон зүйл байдаг гэж хэлж болно.

Гуч гаруй жил энэ байгууллагадаа ажиллажээ. Цаг наргүй цагдаагийн алба, авьяас чадвар шаардсан урлагийн хүнд ажлыг хэрхэн хослуулж, зохицуулж амьдарч байв?

Залуу байж, завгүй байх дуртай байж /инээмсэглэв/. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө автагдан дуртай зүйлээ хийх үедээ цаг хугацааг үл ажирдаг байсан. Нэг л мэдэхэд өдөр дуусчихсан, хэдэн сар, жил өнгөрчихсөн байдаг байлаа. Хоолойн цар хүрээ, дуулах урлаг, авьяас мэдрэмж, сэтгэлийн тэмүүллээ ямархан байгааг цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, ард иргэддээ үнэлүүлэхээр 14 удаагийн бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтыг зохион байгуулж байлаа. Нэг уран бүтээлийн ард ямар их цаг хугацаа зарцуулагддаг билээ дээ та бүхэн мэднэ. Таван зуу гаруй урт, богино уран бүтээлийг туурвиж, заримыг дүрсжүүлж, радиогийн албанд 22 дууг алтан фондод үлдээсэн. Мөн хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлж байжээ.

Энэ хүч, хөдөлмөрийг минь байгууллага, хамт олон, төрөөс өндрөөр үнэлж, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн одон”, “Цагаан морь”, “Монгол Улсын Гавьяат жүжигчин”, “Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан” зэрэг цол тэмдгээр шагнаж, урамшуулсан байдаг.

Цагдаагийн байгууллагын анхны эмэгтэй “гавьяат” болж байсан шүү дээ. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

2012 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хэргэмийг хүртэж байв. Монголын цагдаагийн түүхэнд анхны эмэгтэй гавьяат болж байлаа. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй баярлаж, бахархаж байсан. Шагналаа авчхаад дарга, удирдлагууддаа илтгээд зогсож байхад хэчнээн сайхан сэтгэл тэнэгэр байсан гэж санана. Одоо ч тэр мэдрэмж өчигдөрхөн мэт санагдаж байна.

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын аман зохиолч Б.Догмид гуайн үг, Хөгжмийн зохиолч МУСТА, Сүлд чуулгын ая зохиогч Даваацэрэнгийн ая, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА, цагдаагийн ахлагч Нямхүүгийн уран бүтээл “Төрд данстай цагдаа” гэх дууг надад зориулж бүтээж байсан. Энэ бүхнийг хараад баярлах, догдлох, хайрлуулах, хүндлүүлэх мэдрэмж дээд цэгтээ хүрч билээ. Надад зориулж дуу хүртэл бүтээсэн гэхээр үнэхээр гайхалтай байдаг. Албаараа бахархаж, хайрлаж, хүндэлж явахаас өөр аргагүй.

Цангинасан инээд цовоо зан

Цагдаагийн байгууллагынхаа түүхийг бүтээлцсэн

Цэмцгэр жаахан Жаажаа гуай

Зууны түүхтэй байгууллагын урлагийн түүчээ босон

Цэвэлмаа гавьяат танд эрүүл энхийг хүсье.

https://www.youtube.com/embed/iGvHRwpYTz8

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632398
1 эможи

keyboard_arrow_up