Дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Монголоос найман дуучин оролцоно Дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Монголоос найман дуучин оролцоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Монголоос найман дуучин оролцоно

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

 Италийн нэрт дуурийн дуучин Энрико Карузогийн 100 жилийн ойд зориулсан дэлхийн дуурийн дуулаачдын "Vencero World Opera Singing Competition" уралдааныг энэ онд зохион байгуулж, нийт 45 орны 730 дуучид өрсөлдсөн. Тэмцээний эхний шатны шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулж, одоогийн байдлаар 60 дуучин финалын шатанд шалгараад байна.

Тэгвэл тус А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Монгол Улсаас С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нар шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм.


          "Vencero World Opera Singing Competition" 2021 дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалтыг энэ аравдугаар сарын 28-31 өдрүүдэд Итали Улсын Наполи хотод зохион байгуулна. Тэмцээний шүүгчээр дэлхийн хамгийн том дуурийн 12 театрын захирал, удирдлагууд, найруулагчид, мөн алдартай шүүмжлэгчид ажиллаж байгаа нь олны анхаарлыг маш их татаж байгаа юм.

 

 

 

Дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Монголоос найман дуучин оролцоно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632132
0 эможи

keyboard_arrow_up