Л.Гүндалай: Надаас зээлсэн 4000 доллароо өгвөл өгнө л биз өгөхгүй бол яршиг
АН-ын гишүүн Л.Гүндалай: Бид одоо Мөнхжинг л баахан бизнес хийе гэж гуйсан юм шиг. Мөнхжин татгалзсан юм шиг утгатай юм бичсэн байна л даа. Энэ бичлэгээр хариуг нь өгчихье гэж бодсон юм. Би Мөнхжин мэт шалдан бандийг гуйж явдаг хүн мөн үү? Баярбат гээд залуу байдаг юм. Би таньдаг: Учрал гишүүний зөвлөх гэсэн байхаа. Тийм нэрийн хуудас барьчихсан явж байсан. Баярбат таныг нэг хүнтэй уулзуулах гэсэн юм гээд Шангриллагийн доор байрлах хоолны газар урьсан юм. Тэгэхэд Мөнхжин 25 хувийн хүүтэй мөнгө зээлье. 200 мянга орчим доллар зээлээч. Жилийн дотор 25 хувь өсгөж өгнө гэхээр нь ямар барьцаа байгаа юм гэтэл ямар ч барьцаагүй юм гэнэ. Зүгээр л би өсгөөд өгчихдөг юм ухааны юм ярьдаг. Гурав хоногийн хугацаатай 4000 доллар зээлээч гэхээр нь өгсөн. Одоо бараг хагас жил болж байна уу. Өгөхгүй алга болсон. Надаас зээлсэн 4000 доллароо өгвөл өгнө л биз өгөхгүй бол яршиг.








