Драмын жүжигчин Тогтохжаргалын дурлалт залуу хэн бэ Драмын жүжигчин Тогтохжаргалын дурлалт залуу хэн бэ
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Драмын жүжигчин Тогтохжаргалын дурлалт залуу хэн бэ

2021 оны 10 сарын 01

Ромео Жульетта жүжгийн Розалина, Анна Каренина жүжгийн Бетсигийн дүрээр үзэгчдийн дунд хэдийнэ танил болсон Драмын театрын авьяаслаг жүжигчин бүсгүй М.Тогтохжаргал залуу хар хүүтэй учир ургуулжээ.

 

Түүнийг 37-р Точка кинонд Содномын залуу насны дүрийг бүтээж олон охидын зүрхийг шархлуулсан залуу жүжигчин О.Самданпүрэвтэй үерхэж байгаа гэх яриа жиг жуг сонсогдох болсон. Тэгвэл энэ нь бодит амьдрал дээр бус кинон дээр амрагууд болсон тухай бөгөөд жүжигчид маань хамтдаа “Нэг талын тасалбар” кинонд хосуудын дүрийг бүтээсэн байна.

Тус кино нь Боловсрол суваг болон Юнивишнийн Монгол кино багцаар гарч эхэлжээ. Кинон дээр гол дүрийн залуу нь үеийн охиноо жирэмсэн болгож “хаячихаад”, өөрөөсөө эгч бүсгүйтэй учир ургуулж байгаа талаар гардаг.

Эро т и к сцентэй, гэр бүл төлөвлөлт, араар тавилт, хүсээгүй жирэмслэлт гээд нийгэм дуугардаггүй олон сонирхолтой сэдвийг хөндсөн “Нэг талын тасалбар” кино нь үзэгчдийн дунд тренд болоод байна. Дашрамд дуулгахад, залуу жүжигчин О.Самданпүрэвийн дурлалт охин Аядуугийн дүрд дөнгөж их сургуулиа төгсөөд байгаа шинэ, залуу жүжигчин А.Эгэлзаяа тогложээ. Анхны гол дүр гэхэд тун чадварлаг жүжиглэснийг нь үзэгчид магтаад авсан гэсэн шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631433
0 эможи

Болд
2021-11-16 19:58
Үнэхээр сайхан уран бүтээл болжээ. Сэтгэл догдлон үзлээ
Зочин
2021-10-01 18:23
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up