Долларын саятан гэгддэг О.Мөнхжин А.Идэрбатын биед халдаж байгаа нь камерт бичигджээ

"Apex Capital" -ийн үүсгэн байгуулагч А.Идэрбат цахим орчинд нэлээдгүй алдартай. Тэрээр санхүүгийн зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгдөг. Тэрээр өөрийн цахим хуудаснаа долларын саятан гэгддэг О.Мөнхжин хэрхэн өөрийнх нь биед халдсан талаар стори оруулжээ.
А.Идэрбат "О.Мөнхжин миний биед халдаж, нуруу руу хэд хэдэн удаа цохисон, дараа нь над руу инстаграмаар дайрч, түүнийгээ даалгүй намайг хоол идэж байхад ирж цамч урж, цамны товчнуудыг унагасан. Мөн миний нүдний шил унасан ч эвдрээгүй үлдсэн. Паб дотор миний хүзүүг боож элдвээр доромжилсон. Энэ бүх болсон танхайрал камерт бичигдсэн байгаа. Тиймээс би түүнийг цагдаад өгч байна. Би уруулсан цамц, нүдний шилээ засуулж гомдолоо барагдуулна. Өөр гомдол байхгүй ээ" гэлээ. Мөн тэрээр О.Мөнхжинг мэтгэлцээнд дуудсан юм. Чаддаг юм бол мэдлэг, туршлагаараа мэтгэлцье гэлээ.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн наймдугаар сард Б.Идэр-Од, О.Мөнхжин нар IHC койныг гаргасан нь нэлээдгүй зөв буруу гэсэн шүүмжлэл дагуулсан билээ.











