Афганистаны дүрвэгч эмэгтэй 30 мянган футын өндөрт хүүхдээ төрүүлэв

Афганистаны дүрвэгч эмэгтэй Соман Нури Туркийн “Turkish Airlines” компанийн Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Дубайгаас Их Британийн Бирмингем руу нүүлгэн шилжүүлэх нислэг үйлдэж байсан онгоцонд охин хүүхэд төрүүлсэн байна. Энэ талаар “Би-Би-Си” /BBC/ агентлаг мэдээлэв.
Нярай наймдугаар сарын 28-ны бямба гарагийн өглөө онгоцны үйлчлэгчдийн тусламжтайгаар мэндэлсэн аж. Тухайн үед онгоц 30 мянга орчим фут буюу 9 км-ээс дээш өндөрт нислэг үйлдэж байх үеэр болсон байна.
Соман Нури охиндоо Хавва гэж нэр өгсөн ба эх нярай хоёр хоёул энх тунх байгаа аж.
Европын улсуудаас Их Британи Афганистаны дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүний хүрээнд афганы иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
|
Эх сурвалж: eguur.mn
|










