67 жил хамт амьдарсан хос нэг өдөр хамтдаа хорвоог орхижээ 67 жил хамт амьдарсан хос нэг өдөр хамтдаа хорвоог орхижээ
04 сарын 30, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

67 жил хамт амьдарсан хос нэг өдөр хамтдаа хорвоог орхижээ

2021 оны 8 сарын 23

Америкийн Калифорни мужид сэтгэл хөдөлгөм явдал болж 67 жил аз жаргалтай урд удаан амьдарсан хос энэ сарын 11-нд хамтдаа хорвоог орхижээ. 90 настай Флойд Хартвиг, 89 настай Вайолет нь хүүхэд цагийн найз агаад хар багаасаа үерхэж явсаар 1947 оны 8-р сарын 16-нд гэрлэжээ.

Хуримын дараа залуу хархүү тэнгисийн цэрэгт алба хаахаар мордож залуу хос хайрын янаг дулаан үгтэй захидлаар харилцаж байж. Нөхөр нь цэргээс халагдсаны дараа нутагтаа ирээд өөрийн гэх фермээ нээн насан туршдаа шувуу үржүүлгийн ажил хамтдаа эрхэлжээ. Охиных нь хэлсэнээр аав ээж хоёр нь заяаны хос байсан агаад огт танихгүй хүмүүс ч тэднийг эхнэр нөхөр гэж шууд мэдчихдэг байж.

Үүнийг нь батлах мэт тэр хоёр эмнэлгийн нэг өрөөнд гар гараасаа барьсан чигтээ эхлээд нөхөр нь бурхан болоход гурван цагийн дараа эхнэр нь араас нь оджээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
1
630051
6 эможи

keyboard_arrow_up