“Crash Landing On You“ мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдана
2021 оны 6 сарын 07
Өнгөрсөн онд үзэгчдийг байлдан дагуулсан "Crash Landing On You" цуврал мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдахаар болжээ. Цувралыг бүтээгч Studio Dragon компани мюзиклийг тайзнаа амилуулахаар T2N Media болон Pop Music продакшнуудтай гэрээ байгуулсан аж. Одоогийн байдлаар гол дүрүүд хараахан тодорхой болоогүй байна.
"Crash Landing On You" цувралд Өмнөд Солонгос улсын баян чинээлэг эмэгтэй Юн Се Ри шүхрээр нисэж явахдаа Хойд Солонгост санамсаргүйгээр газардан цэргийн офицер Ри Жун Хюктэй учирч, улмаар Ри Жун Хюк түүнд Өмнөд Солонгос руу буцах замыг олоход тусалж буй тухай өгүүлдэг.
Мюзикл 2022 онд тайзнаа тавигдаж эхлэхээр төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627593
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: