Дональд Трамп Twitter-т анхааруулга өглөө
2019 оны 4 сарын 24
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter-ийн Ерөнхий захирал Жек Дорситой энэ сарын 23-нд уулзаж ярилцжээ. Трамп твиттерт өөрийг нь дагагчдыг хааж, устган, саад болж байна гэж нэг бус удаа тус компанийг буруутгаж байсан юм.
Twitter-ийн Ерөнхий захиралтай хийсэн уулзалтынхаа талаар Дональд Трамп твиттер дээрээ “Өнөөдөр Цагаан Ордонд Twitter-ийн Жектэй уулзлаа. Сайхан уулзалт байлаа. Твиттер болон олон нийтийн сүлжээний талаар бид ярилцсан” гэж жиргэжээ. Мөн цаашдаа уулзалт яриагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.zindaa.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602653
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: