”Wonder Girls” хамтлагийн хуучин гишүүн Монгол кинонд тогложээ
Дэлхийг соёл урлагаараа байлдан дагуулаад буй Солонгосын "K-Pop" урсгал манай улсад ч хүч түрэн орж ирсэн. Тэд ч мөн манай улсыг сонирхож үе үе ирж тоглолтоо хийн кино,клип, нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийх болсон. Харин энэ удаад арваад жилийн өмнө охид залуусын дунд жинхэнэ од болж байсан "Wonder Girls" хамтлагийн хуучин гишүүн Монгол кинонд дүр бүтээжээ. Мөн Монгол дээлээр гоён Marie Claire сэтгүүлийн нүүрийг чимснээ инстаграм хуудсаараа дамжууллаа.
So Hee Солонгосын "Moonkle pictures"-тэй хамтран ажилласан "Mongolian Love Story" кино төсөлд дүр бүтээжээ. Тус кино нь Солонгос улсад гарах болон Монгол улсад гарах хоёр хувилбартай ажээ. Солонгост "Mongolian Love Story" Монголд "Love Story" нэрээр зэрэг нээлтээ хийхээр болсон тус кино "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" үзэгчдэд хүрэхээр болжээ. Тус хоёр киноны зураг авалт зэрэг эхэлж зэрэг дууссан бөгөөд Монгол талаас гол дүрд жүжигчин Цэнд-Аюуш тогложээ.
Эх сурвалж: Factnews.mn