Э.Содномпилжээ “Айчи Нагояа-2026“ Азийн пара наадмын аварга боллоо
2026 оны 10 сарын 22

“Рио 2016” паралипын наадмын хүрэл, “Токио 2020” паралимпын наадмын алт, “Парис-2024” паралимпын наадмын мөнгө, Дэлхийн хошой, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-д түрүүллээ.
Тэрээр эхний өргөлтөөр 231 кг , 2 дахь өргөлтөөр 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахаж аварга боллоо. Шагналыг Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон гардуулжээ.
Түүний жинд Ираны тамирчин Гарибшахи Алиакбар 245 кг шахалтаар мөнгө, БНХАУ-ын Лиу Жиан 227, 229, 231 кг шахаж хүрэл медалийн эзэн боллоо гэж Монголын үндэсний олимпын хороо мэдээлэв.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671183
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
