Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав “Аичи, Нагоя 2026” Азийн наадмын аварга боллоо Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав “Аичи, Нагоя 2026” Азийн наадмын аварга боллоо
10 сарын 20, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав “Аичи, Нагоя 2026” Азийн наадмын аварга боллоо

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

"Айчи Нагояа 2026" тав дахь удаагийн Азийн пара наадмын эхний өдөр манай тамирчид иж бүрэн медаль хүртлээ. 

Тодруулбал: пара Жүдо бөхийн төрөлд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол пара таеквондогийн төрөлд "Парис 2024" паралимпын наадмын аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алт, Х.Тимербек хүрэл медаль тус тус хүртлээ. 

У.Сүрэнжав аваргын хувьд Индонез, БНХАУ, Узбекистан улсын тамирчдыг илт илүүрхэн ялж аваргын алтан медаль хүртсэн байна.

Arslan.mn

Энэ удаагийн Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаа ба өнөөдөр (10 сарын 20) Дэлхийн тав, Ази тивийн таван удаагийн удаагийн аварга, "Ханжоу" азийн пара наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Б.Шинэбаяр нар тулалдана. 

Шуурхай: дөнгөж сая МУГТ Г.Болор-Эрдэнэ эхний учраа болох Казахстаны тамирчныг 2:0 харьцаагаар хожиж хагас шигшээд Ираны тамирчинтай тулалдахаар болсон байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671119
0 эможи

keyboard_arrow_up