П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин боллоо П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин боллоо
10 сарын 04, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин боллоо

2026 оны 10 сарын 04

Arslan.mn

Монголын тамирчин П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна.

Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг мотоспортын төрөл юм. Тамирчид хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадвараа сорьж, газрын зураг болон навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой.

П.Мөрөн өмнө нь дэлхийн хамгийн хүнд сорилттой бартаат замын уралдаануудын нэг болох Дакар раллид 2025, 2026 онд оролцжээ. Тэрээр 2025 оны Дакар раллид мотоциклын ангилалд уралдаж, ерөнхий дүнгээр 76 дугаар байрт шалгарсан юм.

П.Мөрөн Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670933
0 эможи

keyboard_arrow_up