Н.Соёлдэлгэр Mr.Olympia-д хоёр төрөлд аваргалж, 120 кг-ын рекорд тогтоолоо Н.Соёлдэлгэр Mr.Olympia-д хоёр төрөлд аваргалж, 120 кг-ын рекорд тогтоолоо
09 сарын 28, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Соёлдэлгэр Mr.Olympia-д хоёр төрөлд аваргалж, 120 кг-ын рекорд тогтоолоо

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын тамирчин Н.Соёлдэлгэр АНУ-д болсон Mr. Olympia Biceps Lifting тэмцээнд үнэмлэхүй аварга болж, мөн улсаас анх удаа шинэ рекорд тогтоожээ. 

Түүний аав Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Монгол Улсын начин Агвааны Норов 1975 онд АНУ-д болсон Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд БНМАУ-аа төлөөлөн анх удаа оролцон 74 кг-ын жинд хүрэл медаль авч,  Монголын баг мөнгөн медаль хүртсэн түүхтэй. 

Тэгвэл 51 жилийн дараа ДЦС-3 ТӨХК-ний ажилтан хүү Н.Соёлдэлгэр нь аавынхаа спортын замналыг үргэлжлүүлэн, 2026 оны 9-р сарын 24-25 өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод болсон Mr.Olympia Biceps Lifting тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, +125 кг жин болон бүх жингийн Cheat Curl төрлийн үнэмлэхүй аварга болж, Mr Olympia USA Cheat Curl-н шинэ рекордыг 120 кг-аар Монгол улсаас анх удаа тогтоолоо.

Аавынхаа АНУ-ын дэвжээнд эхлүүлсэн замыг үргэлжлүүлж, Монгол Улсынхаа нэрийг гаргасан хүчний спортын тамирчин Н.Соёлдэлгэрт цаашид спортын өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670850
0 эможи

keyboard_arrow_up