Их Дуулгын эхний өдөр Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ Их Дуулгын эхний өдөр Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
09 сарын 12, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Их Дуулгын эхний өдөр Ө.Бямбасүрэн мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026 оны 9 сарын 12

Arslan.mn

Лос Анжелес 2028 зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох “Будапешт Их Дуулга 2026”-гийн эхний өдөр Монголын жүдочид хоёр медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медалийн эзэн боллоо.

Мөн тэмцээний үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн медаль гардуулах ёслолд оролцож, Монголын жүдочдод амжилт хүсэн, гарын бэлэг гардуулжээ.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670637
0 эможи

keyboard_arrow_up