Дархан аварга Г.Өсөхбаярын том хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшжээ
2026 оны 8 сарын 31

Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын том хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд дэвшжээ.
Наймдугаар сарын 24-нд 26 нас хүрсэн Ө.Дэмиджамц Монголоос төрсөн 33 дахь дээд зиндааны бөх болж байна.
Ө.Дэмиджамц 2024 оны тавдугаар сараас мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2026 оны гуравдугаар сард цолтой бөх болсон. Улмаар өнгөрсөн тэмцээнд 11 даваа байгуулж, дээд зиндаанд дэвших болзлыг хангасан байна.
Ингэснээр Тошинофүжи Ө.Дэмиджамц нь Монгол Улсаас төрөн гарсан мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны 33 дахь бөх болж байна. Тэрбээр 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн, 195 сантиметр өндөр, 151 килограмм жинтэй бөгөөд мэргэжлийн сүмод нийт 84 ялалт, 38 ялагдалтай амжилтыг үзүүлээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670441
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
