Азийн нээлттэй шорт трекийн тэмцээнээс Б.Энгүүн мөнгөн медаль хүртлээ Азийн нээлттэй шорт трекийн тэмцээнээс Б.Энгүүн мөнгөн медаль хүртлээ
08 сарын 20, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Азийн нээлттэй шорт трекийн тэмцээнээс Б.Энгүүн мөнгөн медаль хүртлээ

2026 оны 8 сарын 20

Arslan.mn

Энэтхэгийн Дехрадун хотод болж буй Азийн нээлттэй шорт трекийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож байна. Өнөөдөр болсон залуучуудын эмэгтэй 500 метрийн Б ангилалд Б.Энгүүн 51,061 секундын амжилтаар мөнгөн медалийн болзол хангалаа. Энэ зайд Тайландын тамирчин Чиа Хо 50.238 секундын амжилтаар түрүүлсэн бол Хонгконгийн тамирчин Сум Юн /51,531 сек/ хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогслоо.

10 гаруй баг тамирчид өрсөлдөж буй нээлттэй тэмцээний өсвөрийн Е насны ангилалын 333м зайн уралдаанд Б.Эрдэнэбулган мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр залуучуудын ангилалд Б.Энгүүн мөн мөнгөн медаль хүртэж, Монголын баг хос медальтай тэмцээнийг үргэлжлүүлж байна. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670288
0 эможи

keyboard_arrow_up