Аонишики арав дахь даваагаа авч, озэки цолны болзлоо хангав
2026 оны 7 сарын 23

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё үргэлжилж байна. Өчигдөр сэкивакэ Аонишики арав дахь даваагаа авч, озэки цолны болзлоо хангав.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 11 дэх өдөр Ичияамаматог давж, 9-2 гэсэн амжилттай болжээ. Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнгийн хувьд энэ удаагийн башёг тааруу эхлүүлсэн. Тэрбээр өчигдөр сэкивакэ Котошохог давж, долоон даваатай болов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669973
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
