Буудлага спортын залуучуудын ДАШТ-ээс А.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ
2026 оны 6 сарын 30

Германд болсон буудлага спортын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. Тэмцээний 50м сонгомол гар бууны эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер А.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Түүний дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Мөнхзул ажилласан байна.
А.Ариунзаяагийн ДАШТ-д үзүүлсэн амжилтыг баталгаажуулан ISSF буюу Олон улсын буудлага спортын холбооноос батламж илгээжээ. Тэрээр Монголын багаас ганцаараа хувийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669660
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
