Жүжигчин Ш.Мөнхбаяр: Гурав дахь өдрийн гүйлтэд эхнэр, хоёр хүү минь ирж хүч нэмлээ
2026 оны 6 сарын 08

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот руу 400км-ийн гүйлтэд гарч, аавынхаа газар дээр 21 жилийн дараа очиж мөн хоёр хүүдээ үлгэр дуурайлал үзүүлэх гэж энэ шийдвэрийг гаргасан билээ.
Ш.Мөнхбаяр өөрийн цахим хуудаснаа "Гурав дахь өдрийн гүйлтэд эхнэр, хоёр хүү минь ирж хүч нэмлээ.
Гараанаас гараад 3 хоножээ. Өнөөдөр 4 дэх өдрийн өглөөтэй золгож байна. Энэ хугацаанд 110 км замыг туулсан бөгөөд өчигдөр эхнэр, хоёр хүү минь замд тосон хүлээж байсан нь хамгийн сайхан мөч байлаа.
Унаж, босох бүхий л үед урмаар тэтгэж, хувирашгүй сэтгэлээр хайрлаж, түшиж ирсэн гэргий минь. Хөвгүүдийнхээ бахархал байхад минь үргэлж өнгөлж, хамгаалж, хүч нэмж ирсэн хань минь билээ.
Үнэндээ бидний жинхэнэ баатар бол чи минь юм шүү." хэмээжээ.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669253
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
