Бямба гарагт “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт төв талбайгаас эхэлнэ Бямба гарагт “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт төв талбайгаас эхэлнэ
05 сарын 20, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бямба гарагт “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт төв талбайгаас эхэлнэ

2026 оны 5 сарын 20

Arslan.mn

Энэ долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт төв талбайгаас эхэлнэ.

Тодруулбал бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ.

Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ.

Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ. Энэ үеэр авто замын хөдөлгөөнийг хаах зохицуулалт хийгддэг билээ.

Марафоны маршрутыг хүргэж байна.

зураг

 

зурагзураг

 

зураг

 

зураг

 

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668984
0 эможи

keyboard_arrow_up